МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны ерөнхийлөгч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг МҮОХ-ны “Алтан од” одонгоор шагнав. МҮОХ-ны шийдвэрлэсний дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өчигдөр “Олимпик хаус”-т тус шагналыг гардуулан өглөө.
МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү “Паралимпын тамирчид тогтмол бэлтгэл хийхэд бэлтгэл хангах тамирчингүй асуудал тулгардаг талаар дурдаад шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл сургуулилтаа хийсэн нь паралимпын тамирчдын амжилтад эерэг нөлөө, бодит үр дүн үзүүлсэн” тухай танилцуулав.
Талууд МҮПХ-ны тамирчид “Парис 2024” олимпын наадамд онцгой амжилт үзүүлснийг цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдүүлэх, баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
| Д.Нямхүүг МҮОХ-ны “Алтан-Од” одонгоор шагнав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |