Дархан-Уул аймагт билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд улс,аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглосон байна. Энэ удаагийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 016-р анги, “Алтан жолоо” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүлжээ.

Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Мон Зол” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх улсын начин Н.Баярбаатар үзүүрлэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, “Дархан Эрхэт майнинг” ХХК, “Өсөх-Урам” ХХК, “Дархан Хайрхан” дэвжээний бөх аймгийн хурц арслан М.Төрбат, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Буга өндөр” ХХК, “Таван ханы үрс” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх аймгийн арслан Б.Ганбаяр нар шөвгөрлөө.
| Дархан-Уул аймагт сар шинийн баяр зориулсан барилдаан болов |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |