Монголын хүүхдийн спортын 8-р наадмын гүйлтийн цанын тэмцээн Эрдэнэт хотын Сархиа цанын баазад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын эхний өдөр тэших техникээр уралдах төрлийн дөрвөн насны ангиллын нийт найман гарааны уралдаан болж шилдгүүдээ тодруулсан бол өнөөдөр сонгомол төрлийн тэмцээн эхэллээ. Энэ төрөлд 17-18 насны хөвгүүд 10 км, охид таван км-т уралдах бол 11-16 насны охид, хөвгүүд 1.5-5 км зайд уралдана. Наадмын гүйлтийн цанын тэмцээнд орон нутгаас олон баг оролцож байгаа бөгөөд нийт 100 орчим тамирчин хурд сорих юм. Маргааш охид хөвгүүдийн буухиа уралдаанаар гүйлтийн цанын тэмцээн өндөрлөнө.
.jpg)

| Хүүхдийн спортын VIII наадмын цанын сонгомол төрлийн уралдаан эхэллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |