Монголын үндэсний олимпын хороо болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран гадаа талбайд эрүүл агаарт хичээллэх боломжтой спортын төрлүүдийг сурталчлах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Мандалговь хотноо Монголын элсний анхдугаар наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Түүхэндээ анх удаагаа болох уг элсний наадамд Дундговь, Өвөрхангай, Увс, Архангай аймаг, МУБИС, ШУТИС, ҮБТДС, “Алдар” спорт хороо, “Хилчин” спорт хороо, “Хангай” бөхийн клуб, “Анхдагч” клуб, “Дэрэн” клуб, “Цаст тайга” клуб, “SRP” клубийн нийт 130 гаруй тамирчин бадминтон, волейбол, бөх, текбол гэсэн дөрвөн спортын төрлөөр ур чадвараа сорих юм.
МҮОХ-ноос олон нийтэд спорт, олимпизм, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх үзэл баримтлалыг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд цаашид уг элсний наадмыг илүү өргөн хүрээтэйгээр тогтмол зохион байгуулахыг зорин ажиллах болно.
| “Дундговь 2023” анхдугаар элсний наадам маргааш эхэлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |