Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээний нээлтийн ажиллагаа спортын төв ордонд боллоо. Тэртээ 2008 оны зуны паралимпын наадмаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав Монгол Улсын спортын түүхэнд анхны паралимпын аваргын алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Тэр цагаас хойш жил бүрийн есдүгээр сарын 14-ний өдрийг Монголын паралимпын тамирчдын өдөр болгож ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын олон төрөлт тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн тамирчин сурагчид оролцож байна.
Тэмцээнд оролцож байгаа тамирчид паралимпын жүдо бөх, хөнгөн атлетик, хонхтой бөмбөг, бочи дифлимпын волейбол, ширээний теннис, тусгай олимпын волейбол, бочи гэсэн найман төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна. Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн таван өдөр үргэлжилж энэ сарын сарын 20-ны өдөр хаалтаа хийнэ.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын нээлт боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |