"Спортын төв ордон"-ын хурлын танхимд 11:00 цагт аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал боллоо. Хуралд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Болортулга, шигшээ багийн тамирчин Э.Тэлмүүн нар тэмцээний талаарх мэдээллийг хүргэлээ.
Аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохион байгуулагдах юм байна. Уг тэмцээнийг манай улс зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гуравласан, багийн, аэробик бүжгийн багийн гэсэн зургаан төрлөөр зохион байгуулагдана.
Аэробик гимнастикийн Ази тивийн аваргын төлөө Монгол, Австрали, Камбож, Хонконг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөх юм байна.

| Манай улсад аэробик гимнастикийн Ази тивийн аварга болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |