Киргизстан Улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний тойрогт Украины тамирчин Юкша Дмитрийг 10:0-ээр оноогоор ялсан.
Улмаар Туркийн шигшээ багийн тамирчин Дондер Огузад 10:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар дэлхийн аваргын гурав дахь медалиа хүртжээ. Ш.Батбаатар олон жил тив, дэлхий, олимпын наадамд жигд амжилттай барилдаж байгаа. Дифлимпын хошой хүрэл, ДАШТ-ий гурван хүрэл, АТАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм.


| Ш.Батбаатар ДИФ-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |