Саудын Арабын Эр Рияд хотод өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ДАШТ энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. Манай улсаас ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо, нийт 10 тамирчин оролцох юм.
Эрэгтэй:
-55 кг: Ө.Чагнаадорж
-61 кг: У.Амарбаяр,
+109 кг: Б.Муратбек
Эмэгтэй:
-45 кг: Б.Тунгалаг
-59 кг: Э.Энхтамир, Б.Хонгорзул
-64 кг: Т.Отгончимэг, Г.Ануужин
-71 кг: Г.Энэрэл
-81 кг: М. Анхцэцэг
Өчигдөр Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, есдүгээр сарын долоонд Б.Хонгорзул, найманд Э.Энхтамир, арванд Г.Ануужин, Т.Отгончимэг, энэ сарын 11-ний өдөр Г.Энэрэл, 15-нд М.Анхцэцэг, 17-нд Б.Муратбек нар өрсөлдөх юм.
| Хүндийн өргөлтийн дэлхийн аварга эхэллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |