Биеийн тамир спортын улсын хороо, САУЭШТ болон Өмнөд Солонгосын Спортын шинжлэх ухааны хүрээлэн хамтран “ЮНЕСКО” -ийн "Хүүхэд, залуучуудын хөгжлийг спортоор дэмжих" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тамирчин, багш, дасгалжуулагч, их дээд сургуулийн багш, судлаач, оюутнуудад зориулсан олон улсын сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Энэхүү сургалтын үеэр Өмнөд Солонгосын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид сургалтыг удирдан явуулна. Энэ удаагийн сургалт есдүгээр сарын 7-ны өдрийн 10:00 цагт Залуучуудын соёлын ордонд байрлах Нийслэлийн иргэдийн танхимд үнэ төлбөргүй явагдана.
Биеийн тамир, спортын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд оюутан багш нар, спортын холбоод, аймаг, дүүргийн БТСГ-ууд өсвөрийн тамирчид, дасгалжуулагч, арга зүйч нараа оролцуулах бол оролцогчдын нэрсийг энэ сарын 4-ний өдрийн дотор [email protected] мэйл хаягаар бүртгүүлнэ.
| Олон улсын спортын сургалт, семинар болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |