МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өчигдөр Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Аялал, жуулчлалын төрийн өмчит корпорацын дэд ерөнхийлөгч Со Ён Чүн, албаны дарга Ху Су ёон, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ким Гван Шиг, менежер Ц.Бахытжан нарыг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа.
Талууд цаашид “Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэх, олимпын хугацаанд “Mongolian House” төсөл хэрэгжүүлэх тухай, баг тамирчдын хамтарсан бэлтгэл хийх төрөл дээр БНСУ-ын холбогдох байгууллагуудтай холболт хийх зэрэг асуудлын талаар харилцан санал солилцов. Одоогоор “Канвон-2024” залуучуудын олимпын наадамд биатлоны төрөлд зургаа, гүйлтийн цанын төрөлд дөрвөн тамирчин оролцох болзлоо хангаад байна.
| Солонгосын ССАЖ-ын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |