ОХУ-ын Якутын гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркины 95 насны ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 3-ны өдөо Якутын Чурапча тосгонд явагдана. Тэмцээнд Монгол, Якутын шигшээ баг халз барилдах юм.
Якутын шигшээ баг: ДАШТ болон, Европын аварга шалгаруулах тэмцээний медальт Петр Копылов болон ОХУ-ын АШТ-ий медальт Дархан Игнатьев нар 57 кг-д, Александр Авелов, Алс Дорнодын аварга Артем Слепцов нар 61 кг-д барилдана.
Поддубный мэргэжлийн лигийн мөнгөн медальт, Ярыгиний тэмцээний хүрэл медальт, “Байгаль” нээлттэй тэмцээний аварга Константин Капрынов 70 кг-д, ОХУ-ын аварга Станислав Свинобоев, Алс Дорнодын аварга, ОХУ-ын оюутны АШТ-ий медальт Никита Софронов 92 кг-д хүч үзнэ.
Монголын шигшээ баг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний тэмцээний хүрэл медальт Н.Насанбуян, УАШТ-ий медальт Г.Болор-Эрдэнэ нар 57 кг-д барилдана. Азийн АШТ-ий хүрэл медальт П.Дашцэрэн залуучуудын УАШТ-ий медальт Б.Зэнэмэдэр нар 61 кг-д хүч сорино. УАШТ-ий хүрэл медальт Т.Өглөөжаргал 70 кг-д, Б.Батбаяр 74 кг-д, Д.Оргилох 92 кг-д тус тус барилдана.
| Орос, Монголын бөхчүүдийн халз барилдаан болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |