МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер, спортын зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан Oд” одонгоор шагналаа.
Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. Б.Лхагвасүрэн нь байт харвааны спортоор хот, улсын аварга шалгарулах тэмцээн, МБАТС-д амжилттай оролцож, хувийн болон багийн дүнгээр 30 гаруй медаль хүртэж байсан төдийгүй “Доха-2006” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байжээ.
Харин Байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувиар УАШТ болон ахмад мастеруудын тэмцээнүүдийг олон жил санхүүжүүлэн, тамирчдыг тэмцээн уралдаанд оролцох санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байгаа билээ.
| Б.Лхагвасүрэнг “Алтан-Од” одонгоор шагнав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |