Хорват Улсад жүдо бөхийн Загребын гран при тэмцээн болж байна. Энэ удаагийн гран при тэмцээн наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болж байгаа өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд 83 орны эрэгтэй 317, эмэгтэй 213, нийт 530 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн 63, -78 кг-ын жинд ОУХМ М.Ичинхорлоо, ОУХМ О.Хүслэн, эрэгтэйчүүдийн 81, 90 кг-ын жинд ОУХМ Г.Болор-Очир, ОУХМ Г.Алтанбагана нар хүч сориж байгаа юм. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдрийн барилдаан “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана барилдаж байна. Тэрбээр нэгдүгээр тойрогт Австрийн Adam Borchashvilli-г ялжээ. Хоёрдугаар тойргийн барилдаанд Испанийн Tristani Mosakhlishvili-г ялсан байна. Гуравдугаар тойрогт АНУ-ын Alexander Knauf-тай барилдана. Түүнийг ялах юм бол “В” хэсгийн аваргын төлөө барилдана.
| Г.Алтанбагана Гүрж гаралтай Австри, Испанийн бөхчүүдийг ялжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |