“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын таэквондогийн тэмцээний эхний өдөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд Пүрэвжаргалын Удвал хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -48, -63 кг, эмэгтэйчүүдийн -44, -55, +63 кг-ын жингийн тулаанууд явагдаж медальтнуудаа тодрууллаа.
Тэмцээний -44 кг-ын жинд Б.Баяржаргал БНХАУ-ын тамирчин Жихан Жэнд, -55 кг-д С.Марал Хятадын Тайваний тамирчин Мэй-Цзу ялагдсан. Эрэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Өсөх-Ирээдүй Хятадын Хонгконгийн тамирчин Цз Хим Камд, -63 кг-ын жинд Г.Чойжилжав БНХАУ-ын тамирчин Ирэн Жяод ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Өчигдөр медаль хүртсэн тамирчид:
Эмэгтэйчүүд
-44 кг
1. Чин-Юн Хуан (Хятадын Тайвань)
2. Жихан Жэн (БНХАУ)
3. Таелин Ө (БНСУ)
3. Сум Йи Ма (Хятадын Хонконг)
-55 кг
1. Зонгюан Дай (БНХАУ)
2. Мэй Цз Чоу (Хятадын Тайвань)
3. Отоа Ишида (Япон)
3. Чеук Танг Чан (Хятадын Хонконг)
+63 кг
1. Вэй-Чиа Ван (Хятадын Тайвань)
2. Ерим Лим (Солонгос)
3. Жиахуй Нар (БНХАУ)
3. Пүрэвжавын Удвал (Монгол)
Эрэгтэйчүүд
-48 кг
1. Шуохан Ван (БНХАУ)
2. Рику Такамару (Япон)
3. Сеоюн Жанг (БНСУ)
3. ЦЗ ХИН КАМ (Хятадын Хонконг)
-63 кг
1. Сиан Хан Кэ (Хятадын Тайвань)
2. Юрэн Жиао (БНХАУ)
3. Такато Катон (Япон)
3. Чун Хей Там (Хятадын Хонконг)
| Таэквондочин П.Удвал хүрэл медаль авав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |