Зүүн Азийн залуучуудын наадмын дөрөв дэх өдөр найман спортын тэмцээн явагдана. Өчигдөр 3х3 сагсан бөмбөг, жүдогийн тэмцээн өндөрлөсөн бол өнөөдөр үндсэн 5х5 сагсан бөмбөг, таэквондогийн тэмцээнүүд эхэлж байна.
БОКС:
Наадмын боксын тэмцээнд Монголын 10 тамирчин өрсөлдсөнөөс тав нь финалд шалгарч, өнөөдөр алтан медалийн төлөө тулалдах гэж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул БНХАУ-ын Лю Чиан Фантай, 60 кг-д Д.Гэрэлсайхан мөн БНХАУ-ын Ли Чиан Вэнтэй нударга зөрүүлнэ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Дөлгөөнсайхан БНХАУ-ын Жан Хан Руитай, 54 кг-д О.Энхсайхан БНХАУ-ын Хуан Жиа Хаотай, 63.5 кг-д Ү.Баасандаш мөн БНХАУ-ын Хан Жиа Чаотай тулалдахаар болоод байна. Тоглолтууд 15:00 цагаас эхлэн явагдах бөгөөд МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
САГСАН БӨМБӨГ:
Сагсан бөмбөгийн 5х5-ын тэмцээн өнөөдөр 15:00 цагаас Монгол-Тайванийн эрэгтэй багуудын тоглолтоор эхлэх болно. Залгуулаад 17:00 цагаас Монголын эмэгтэй шигшээ Хонконгийн багтай тоглох юм. Сагсан бөмбөгийн тоглолтууд “UG Arena”-д болох бөгөөд “Premier Sports Network” телевиз шууд дамжуулан үзүүлнэ.
БАДМИНТОН:
Өнөөдөр 12:00 цагаас эхлэн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн 1/4 шигшээ болон эрэгтэй, эмэгтэй хосын хагас шигшээ тоглолтууд Футзалын ордонд явагдана.Төгсгөлд нь холимог хосын аваргын төлөө тоглолт болох юм. Бадминтоны тэмцээнийг “Live TV” шууд дамжуулан үзүүлж байна.
И-СПОРТ:
Виртуал теннисний шийдвэрлэх тоглолтууд Соёлын төв өргөөнд 10:00 цагаас эхлэн явагдана. Харин 14:00 цагаас King of Fighters төрлийн тэмцээн эхэлж, 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.Тус төрөлд Б.Мандахнаран, Ж.Батсаруул нар эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
ШИРЭЭНИЙ ТЕННИС:
Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд өнөөдрөөс эхэлж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин өрсөлдөх юм. “Ган спорт төв”-д болж буй ширээний теннисний тоглолтуудыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
ВОЛЕЙБОЛ:
Волейболын тэмцээн өчигдөр эхэлсэн ч манай шигшээ тоглолгүй өнжсөн. Харин өнөөдөр эмэгтэйчүүд 15:00 цагаас Хонконгтой, эрэгтэйчүүд 20:00 цагаас мөн Хонконгийн багтай тоглох сугалаа татжээ.“Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж буй волейболын тэмцээний бүх тоглолтыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
ХӨЛ БӨМБӨГ:
Эхний тоглолтдоо БНХАУ-ын багт хожигдсон манай эмэгтэйчүүдийн шигшээ өнөөдөр 17:00 цагаас Хонконгийн эсрэг тоглох болно. Монголын хөл бөмбөгийн холбооны ногоон талбайд болох тоглолтуудыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
| Сагсан бөмбөгийн 5x5, таэквондогийн тэмцээн өнөөдөр эхэлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |