“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Өнөөдөр Монголын дөрвөн боксчин тулалдах бөгөөд хамгийн түрүүнд залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Б.Саруул рингэнд гарсан юм. Эмэгтэйчүүдийн 50 кг-д тоглож буй тэрбээр өрсөлдөгч Тайванийн тамирчныг шүүгчийн саналаар ялснаар финалд шалгарч, алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болов.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Дөлгөөнсайхан өрсөлдөгч БНСУ-ын тамирчныг хүнд тулааны эцэст 3:2-оор ялж, шигшээд шалгараад байна. Манай боксчид маргааш аваргын алтан медалийн төлөө тулалдах болно. Одоо эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 63.5 кг-ын Ү.Баасандаш нар хагас шигшээгийн тулаанаа хийнэ.
| Б.Саруул, Х.Дөлгөөнсайхан нар алтан медалийн төлөө тулалдана |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |