“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн “Степпе Арена”-д өчигдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 55, 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж медальтнуудаа тодруулсан. Манай улсаас эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Т.Отгонжаргал алтан медаль хүртсэн юм. Тэрбээр финалд Хятадын Тайваний Хуан Вень И-тэй цаг сунган барилдаж торгуулиар ялснаар алтан медалийн эзэн болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд С.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн бол 60 кг-ын жинд Б.Мөнгөнхуяг, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Ариунзаяа нар Зүүн Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, +81 кг, эмэгтэйчүүдийн 57, 63, +63 кг-ын жингийн тамирчид татамид гарах юм.
| “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын анхны аваргаар Т.Отгонжаргал тодров |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |