УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “Ажлын хэсэг иргэдээс ирж байгаа саналыг судлуулбал ямар бэ. Энэ өвлийн эрчим хүчний ачаалал, хангамж ямар байгаа билээ. Эрчим хүчний яамнаас мэдээлж байгаар хязгаарлалт тогтоохоос өөр нөхцөлгүй болсон гэж байгаа. Эрчим хүч болон агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоолж дунд сургуулийн хичээлийг XII, I сард амрааж зун, намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Долдугаар сарын 1 хүртэл хичээллэх эсвэл наймдугаар сарын 1-нээс хичээл эхэлж болж байна. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байх талыг бодох хэрэгтэй. Мөн нийслэл дүүрэг, төрийн өмчит албан байгууллагын автомашины хэрэглээг хязгаарлавал ямар вэ гэдэг саналууд ирж байгаа учир ажлын хэсэг судалж үзээрэй” гэв.
| Г.ЗАНДАНШАТАР: Дунд сургуулийг өвөл амраах эсвэл долдугаар сарын 1-н хүртэл хичээллэж, наймдугаар сарын 1-нд хичээллэж эхлүүлэх санал иргэдээс ирсэн |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |