УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Х.Ганхуяг гишүүний хөндөж байгаа асуудлыг нийслэлийн хотыг 2040 он хүртэлх хөгжүүлэх төлөвлөгөөнд нарийвчлан тусгана. Төлөвлөгөөнд бол бид хотын дэд төвүүдээр хөгжүүлнэ. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, үйлчилгээгээ авч хотын төв рүү аль болох оруулж ирэхгүй байх арга хэмжээ авна. Нийслэл дээр Сэлбэ,Баянхошуу дэд төвийн зураглал, төлөвлөгөө гарч дууссан байгаа.Энэ хавраас барилгажилтын асуудал эхлүүлнэ. Сургууль, цэцэрлэгийг орхигдуулдаг асуудлыг ярьж байна. Энийг бид барилгын хуулиар зохицуулна гэж бодож байгаа. Тухайлбал, өндөр барилга барьсан тохиолдолд айлуудынх нь тоогоор авто зогсоолтой байлгана. Тэгээгүй байгаа барилгын ажлын зөвшөөрлийг олгохгүй байх. Мөн байрны орчинд ус зайлуулах, усны нөөцлүүрийн савтай байх шаардлага тавина” гэв.
| Ц.ДАВААСҮРЭН: Улаанбаатар хотыг дэд төвүүдээр нь хөгжүүлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |