УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсрол шинжлэх ухааныг сайд Л.Энх-Амгалантай зөрчилдөв. ШУ-ны сайд Л.Энх-Амгаланг загнав. Чуулганы хуралдааны үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг ганц хүүхдийн асуудлыг дэвэргэчихээд мартмааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь үнэн. Би нуухгүй. Гэхдээ бүх бурууг сургууль, багш нар руу чихдэг. Багш нар хүчирхийлэгч болчихсон, хүүхдийн эрхийн мэдрэмжгүй гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж болохгүй. Би үүнийг хатуу хэлж, анхааруулъя” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Боловсрол шинжлэх ухааны сайд та юу яриад байна. Хүүхдүүд үхэж байхад дуугүй байх ёстой юм уу. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэж юу яриад байгаа юм бэ. Ард түмний төлөөлөгчийн байгууллага дотоод, гадаад асуудлаар ярих ёстой. Хүүхдүүд олноороо амиа алдаад байна. Ард түмэн шаардаж байна. Хаа хаанаа хариуцсан ажил чинь болохгүй байна. Нэгэндээ буруу өгөх хэрэггүй” гэв.
| УИХ-ын дарга Г.Занданшатар "Нэгэндээ буруу өгөх хэрэггүй. Хүүхдүүд амиа алдаад байна" хэмээн Л.Энх-Амгалан сайдыг загнав |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |