• Өнөөдөр 2026-03-23

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

2023-10-02,   765

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. УИХ-ын тухай хуулийн 18.1-д "УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна", УИХ-ын тухай хуулийн 18.2-д "Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ" гэж заасан байдаг.
 
2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Дээд шүүх, ШЕЗ, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.
 
Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188