• Өнөөдөр 2026-03-23

Б.ПУНСАЛМАА: Эмэгтэй улстөрчид олноороо орж ирснээр нийгэм иргэндээ ээлтэй болно

2023-09-25,   886

   Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийг сонгох хурал болж байна. Энэ үеэр нэр дэвшигч Б.Пунсалмаа мэдээлэл өглөө.

                Тэрбээр “Шударга ёс, эв нэгдэл гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлан чуулганаа зохион байгуулж байна. Би мөрийн хөтөлбөртөө тэнцвэртэй байдлын талаар оруулж ирсэн.  Өнөөдөр Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч хууль тогтоох дээд байгууллагад 15.5 хувь нь л эмэгтэйчүүд ажиллаж байна. Үүнээс болоод 30 жилийн гажуудал болж, маш олон хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал нийгэмд хурцаар шийдэгдэж байна. Эмэгтэй улстөрчид энэ асуудлуудад олноороо орж ирснээр манай нийгэм иргэндээ ээлтэй болно. Тиймээс би боломжоороо эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллана” гэлээ.

 


Б.ПУНСАЛМАА: Эмэгтэй улстөрчид олноороо орж ирснээр нийгэм иргэндээ ээлтэй болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188