Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар АЭХ-ны сонгуульт ажил албан ёсоор эхэлж байгаа юм. Нийт есөн хүн нэрээ дэвшүүлснээс Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан байна.
Тэгвэл АЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус чуулганаар АЭХ-ны ээлжит Ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ Ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулах юм.
| АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчид мандатаа гардлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |