Өнөөдөр 15:00 цаг орчмын үед нийслэл болон төвийн бүсийн зарим аймагт эрчим хүчний саатал үүсэж, цахилгаан түр тасалдлаа.
Үүнтэй холбоотой асуудлыг бид Эрчим хүчний яамны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баяржаргалаас тодруулахад "Цахилгаан тасалдсан асуудлыг тогтоохоор ажиллаж байна. Хаана ямар гэмтэл гарсан бэ гэдгийг одоогоор хэлэхэд эрт байна. Цахилгааны саатлыг засварлахаар ажиллаж, эхнээс нь залгаж эхэлсэн. Эхний ээлжинд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг зэрэг байгууллагуудын цахилгааныг сэргээгээд ажиллаж байна. Одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар аймагт цахилгаан тасарсан гэх мэдээлэл байна" гэлээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр 203,204 дүгээр шугам дээр аваар гарсан гэх мэдээлэл байна.
| Б.БАЯРЖАРГАЛ: Эхний ээлжинд эмнэлэг зэрэг байгууллагын цахилгааныг сэргээж байна |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |