Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь томилохоор зэхэж буй гэх бор шувуу нисэж эхэлсэн. Учир нь, түүнийг анхан болон дунд шатны ажилтнуудаа үүрэгжүүлж чадаагүй, үүнээс болж хүний амь эрсдсэн хэмээн үзэж байгаа юм. Удирдаж байгаа салбарын ажилтнууд нь хариуцлага алдсан тул түүнийг өөрийн хүсэлтээр Засгийн газарт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Харин тэрбээр “Би ажлаасаа чөлөөгдөх өргөдөл өгөөгүй” хэмээсэн юм.
Гэсэн хэдий ч дараагийн сайдаар өмнө нь ажиллаж байсан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан нарын нэр яригдаж байгаа гэнэ.
Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цахим хуудастаа сайд асан Т.Мөнхсайханыг шүүмжилсэн. Тэрбээр “Т.Мөнхсайханыг сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар дөрвөн сар дотооддоо халдвар алдаагүй. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. “Ковид-19”-ийг 10 сар “барьж” вакцинтай ойртуулсан гавьяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Өнөөдрийг хүртэл намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгслээр торгоож байгаа нь бодит үнэн” хэмээсэн билээ.
Энэ талаар сайд Т.Мөнхсайхан “Би УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн бичсэн мэдээллийг хараагүй байна. Би Д.Сарангэрэл гишүүнийг харлуулаагүй” гэлээ.
| Т.МӨНХСАЙХАН: Надад Эрүүл мэндийн сайдаар ажиллах санал ирээгүй |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |