Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Болортуяа танилцуулж байна.
Тэрбээр "Төсвийн тодотголын асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хуралдаанаар танилцуулсан эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхийг төсвийн тотдотголд тусгалаа. Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар санал тусгасан. Түүнчлэн айл өрхийн цахилгаан дулаан, хог, усны мөнгийг он дуустал олгох санал гаргалаа. Цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, эрүүл мэндийн салбарын 19 мянган ажилтанд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгох саналыг тусгаад байна. Цаашлаад эмч, эмнэлэгийн ажилчдын цалинг 50 хувь нэмэгдүүлэх саналыг гаргаад байна. Хүүхдийн мөнгийг мөн улсын төсвөөс олгоно. Харин айл өрхийн суурь хэрэглээний зардлыг төрийн өмчит компаниуд хариуцах юм" гэлээ.

| Засгийн газар: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |