УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаааны эхэнд Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа жилийн үндсэн төлөвлөгөө батлах гэж байгаа. Анхаарах хэд хэдэн асуудал бий. Урт хугацаа нь богино хугацааны бодлоготойгоо уялдаж байх ёстой. Тухайлбал, урт хугацааны бодлого болох "Алсын хараа-2050" баримт бичигтэй энэ төлөвлөгөө хэрхэн уялдах вэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр буюу дунд хугацааны бодлогын хэдэн хувийг хэрэгжүүлэх вэ. Хоёрдугаарт, бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд тодорхой төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зорилт арга хэмжээ ороод иржээ. Зорилтууд хэт ерөнхий байна. Жилийн төлөвлөгөө маш тодорхой байх ёстой. Нарийн төлөвлөгөө гаргаж, төсвөө баталдаг. Төсөл арга хэмжээг жагсааж гаргаад хариуцах эзэнтэй, гарах үр дүн, хөрөнгө санхүүг нь тооцоолсон байх ёстой.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ: Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулах шаардлага байгаа. Мэдээж эх үүсвэрийг 100 хувь гаргах боломжгүй. Ямар ч байсан Засгийн газар боловсруулаад эх үүсвэрийг нь тодорхойлж, Үндэсний хөгжлийн газарт нэгтгээд 4-5 баримт бичигт суурилсан баримт бичиг оруулж байгаа.
| Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |