Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хөлсний ухуулагчдыг дараа дараагийн сонгуулиар байхгүй болгох хэрэгтэй. Цаашдаа сайн дурын ухуулагч гэж байх ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ. Улмаар санал хураалтыг автомат төхөөрөмжөөр явуулах боломжгүй тул гар өргөж санал авлаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Харин тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлов. Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт товлосон билээ.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 25-нд тангараг өргөнө |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |